
Аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж байгаагаас үл шалтгаалан зургийн хэсэг морьдыг эрсдэлгүй ашиглах баталгааг гаргаж чадахгүй байгаа нь ийм шийдвэр гаргахад хүргэсэн тухай сувгийн захиргаа тайлбарлаж байна. Зураг авалтыг цуцлахыг сувгийн захиргаа ч, төслийн продюсер Девид Милч (“Deadwood”), нэрт найруулагч Майкл Манн нар ч дэмжсэн байна.
Эхний улиралд хоёр морь үхсэн бөгөөд саяхан эхэлсэн хоёр дахь улирлаар дахин нэг морь эрсджээ.