ХААИС-ийн
удирдлагуудад талархмаар байна. Тэд хотын замын түгжрэлийг сааруулахад
бага ч гэсэн хувь нэмрээ оруулах үүднээс оюутнуудын хичээлийг 10.00
цагаас эхлүүлэхээр болжээ. Ингэснээр өдрийн ангийн оюутнууд 10.00-17.40
цаг хүртэл хичээллэнэ. Харин эчнээ, оройн ангийнхний хичээл 17.40
цагаас эхэлж 21.40 цагт дуусна. Гэтэл ирэх долоо хоногоос мөрдөх энэ
журмыг эчнээ, оройн ангийн оюутнууд хүчтэй эсэргүүцэж буй аж. Тэд юунд
дургүйцсэн бэ гэхээр 21.40 цаг гэхэд нийтийн тээврийн үйлчилгээ
зогсчихдог учраас хүндрэл үүснэ гэж тооцжээ. Тиймээс энэ шийдвэрээ даруй
өөрчлөхийг сургуулийнхаа захиргаанаас шаардсан сурагтай. Замын
түгжрэлийг арилгахаар тооцсон багш нарын шийдвэр оюутнуудынхаа
сонирхдог зүйлийг хааж боомилсон хэрэг болж хувирах нь энэ. Үүнийгээ
өөрчлөхгүй бол ардчилсан улсын оюутнууд болсон хойно жагсаал, цуглаан
хийх байх л даа. Одоогийн залуус иймэрхүү юманд тун сурамгай болсон
болохоор үүнд гайхах юм алга. Хэн нэгний эдлэх эрх ямбаар бусдын эрх
ашиг хязгаарлагддаг гэдгийг тэд шууд нулимж орхидог цөс ихтэй. Ялангуяа
оюутнууд ийм болчихсон. Ажил эрхэлж байгаа хэсэг нь арай танагтай.
Оюутнуудын хувьд багш нар хичээлийн кредитийн мөнгө нэхээд байгааг
байнга буруутгадаг. “Хүний хөгжлийн сан”-гаас тарааж байгаа 500 мянга
сар бүрийн далан мянгыг хугацаанд нь өгөөгүйгээс болж баарнаас зээлсэн
өр нь нэмэгдээд байна гэж агсрах нь хэвийн үзэгдэл. Намар болохоор л
автобусаар үнэгүй зорчуулдаг картаа бариад хэрүүл хийгээд босоод ирнэ.
Энэ бүхэн л өнөөдрийн оюутнуудын өмнө тулгарч байгаа хамгийн гол
бэрхшээл гээд бүр итгэчихсэн. Үе үеийн эрх баригчид тэднээс “айсандаа”
тэтгэврийн хөгшдөөс дутахааргүй халамжилж ирсний үр дүн одоо нэг
иймэрхүү. Ардчилал бол анархиас арай өөр зүйл шүү гээд байхад л
ойлгохгүй. Энэ удаа ч гэсэн тэд орой гэртээ харих унаагүй болчихвол яах
вэ гэж уурлахаасаа өмнө Энхтайваны гүүрнээс Зайсан хүртэлх замын
түгжрэл багасах нь гэж баярлах учиртай байв. Үнэндээ тэд л их хотын
шөнийн амьдралыг эхлүүлж, бас дуусгадаг шүү дээ. Магадгүй шоуны цагаас
нь хумсаллаа гэсэндээ багш, удирдлагуудынхаа гаргасан дээрх
шийдвэрийг эсэргүүцэж байгаа байх. Тэртэй тэргүй Яармаг, Шар хадны
эцэст гэр нь байдаг оюутнууд ч шөнөжин баарддаг нь худлаа биш. Наад
захын баарны зөөгчөөс асуухад л ингэж хэлнэ. Тэгэхээр Хөдөө аж ахуйн
их сургуулийн энэ санаачилгыг бүх сургуульд хэвшүүлсэн ч болохгүй
юмгүй. Ингэлээ гээд бааруудын орлого л огцом буурна биз. Бааранд бус,
сургуульд нь хонуулсан ч яадаг юм, даварсан оюутнуудыг.

Н.МӨНХТӨВШИН
"Улс төрийн тойм" сонин