“Sony” супер хэмээн нэрлээд буй “VAIO Z” серийн лэптопоо танилцуулав

Хуучирсан мэдээ: 2010.03.02-нд нийтлэгдсэн

“Sony” супер хэмээн нэрлээд буй “VAIO Z” серийн лэптопоо танилцуулав

Дэлхийн электрон зах зээлд тэргүүлэгчдийн эгнээнд багтдаг “Sony” корпораци шинэ загварын “VAIO Z” серийн цуврал лэптопуудаа танилцууллаа. Эдгээр нь үзүүлэлт болон загвар, чанарын хувьд тун сайн бөгөөд хамгийн сүүлийн үеийн шинэ, шилдэг технологийг нэвтрүүлсэн хэмээн компанийн зүгээс онцолж байна.

Сүүлийн үед техник, технологийн салбарт өргөн хэрэглэгдэх болсон бат бөх, маш хөнгөн гэдгээрээ онцлогтой нийлэг хуванцар /carbon fiber/ болон хөнгөн цагаанаар их биеийг нь бүтээсэн бөгөөд үзүүлэлтийн хувьд 6GB RAM-тай, дөрвөлсөн SSD буюу 64GBx4 эсвэл 32GBx4 багтаамжтай, 1GB GDDR3 RAM бүхий NVIDIA GeForce GT330M график карттай ажээ. Z серийн зөөврийн компьютерууд нь 1.5 кг хүрэхгүй жинтэй бөгөөд видео контентийг HD төвшинд үзэхэд зориулсан 1920х1080 цэгийн нягтаршил бүхий 13.3 инчийн LCD дэлгэцтэй юм. Түүнчлэн 3G сүлжээнд холбогдох боломжтой бөгөөд 64 битийн “Windows 7” үйлдлийн системтэй ажээ.  “Sony” компанийн мэдэгдсэнээр “VAIO Z” серийн лэптопууд ирэх гуравдугаар сарын сүүлээр 1900 ам.долларын үнээр худалдаалагдаж эхлэх юм байна.

2010 оны 1 сарын 20

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж