Пэпси лигийн шилдэг тулаан: “Хүлгүүд” vs “Офицер”

Хуучирсан мэдээ: 2012.03.15-нд нийтлэгдсэн

Пэпси лигийн шилдэг тулаан: “Хүлгүүд” vs “Офицер”

МСБХ-ны Пэпси үндэсний дээд лигийн хоёрдугаар тойргийн тоглолтууд Буянт Ухаа спортын ордонд үргэлжиллээ. Эхний тоглолт TLG 13 болон лигийн отгон баг SBL Becks – ийн хооронд явагдсан. Чансаа ойролцоо хоёр багийн тоглолт эхнээсээ тун сонирхолтой болсон. Тэр дундаа дөрвөн лигионер тоглогчийн хооронд сонирхолтой тулаан болсон. Аарон Холл өөрийн багаа оноо авалт самбараас бөмбөг авалтаар тэргүүлсэн ч түүнд туслах тоглогч байсангүй. Дөрөвдүгээр үед TLG 13 багийн довтлогч Кен Блэйк довтолгоонд тун идэвхтэй байснаар үндсэн цагт 68-66 харьцаатай TLG ээлжит ялалтаа байгууллаа. Цаг дуусч байхад шигшээ багийн холбогч Сэргэлэн шидэлт гүйцэтгэсэн ч амжилттай болгож чадаагүй ийнхүү ялагдал хүлээлээ.

Хоёрдахь тоглолт Бридж Констракшны Баянзүрх Бүллс, ШУТИС QGX компанийн Акулууд багуудын хооронд явагдасан. Тоглолтын хоёрдугаар үеэс эхлэн Бүллс чансаагаа харуулж оноогоор тасарсан бөгөөд үндсэн цагт 96-65 харьцаатайгаар илүүрхжээ. Акулуудын багийн ахлагч хоёр техникийн алдаагаар талбайг чөлөөлсөн нь тэдэнд ийнхүү том хохирлыг авчирсан юм.

Сүүлийн тоглолт хоёрдугаар тойргийг чимсэн тоглолт байлаа. Лигийг тэргүүлэгч Хасын Хүлэгүүд сорил тэмцээний аварга Офицертэй тоглосон. Эхнээсээ тун ширүүн болсон тоглолтын үндсэн цаг 79-79 харьцаатай тэнцээгээр өндөрлөсөн юм. ингээд нэмэлт цагт ялагчийн хувь заяа шийдэгдэхэд Офицер багийн довтлогч Күйтин Паттиний холын зайн шидэлт, цагираган дээрээс довтолж авсан хоёр оноо багтаа сэргэлтийг авчирснаар 96-91 харьцаатайгаар Офицер илүүрхэн хожил байгууллаа. Уг нь Хүлэгүүд тоглолтыг үндсэн цагт дуусгах боломжтой байсан ч довтлогч Санчир хэт хувийн тоглолт үзүүлснээр өөрсдийн болгоод байсан хожлыг алдсан гэж болно. ямартай ч Пэпси Үндэсний дээд лигийн нэгэн оройн чимсэн сонирхолтой тоглолт энэ боллоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж