Барбра Стрейзанд мюзикл кино найруулна

Хуучирсан мэдээ: 2012.03.15-нд нийтлэгдсэн

Барбра Стрейзанд мюзикл кино найруулна

Холливудын нэрт жүжигчин Барбра Стрейзанд “Gypsy” нэртэй мюзикл кино найруулахаар ажилдаа орчээ. Киноны хоёр дахь найруулагчаар Жоэл Силвер ажиллах юм байна. Тэрээр “Шерлок Холмс: Сүүдрийн тоглоом”, ”Матрица” болон ”Хатуу самар” зэрэг киног найруулж байжээ.

Мюзикл кино нь тайчигч Жипси Роуз Лигийн тухай өгүүлсэн 1959 оны киног шинэчлэн найруулж байгаа юм. Түүний амьдралын тухай өгүүлсэн хэд хэдэн киног өмнө нь хийж байсан бөгөөд нэг кино нь 1962 онд Оскарын шагналын гурван төрөлд нэр дэвшиж байсан ажээ. Энэ мюзикл кино нь Барбра Стрейзандын анхны кино биш бөгөөд 1983 онд “Йентл” (Yentl) киног найруулан, өөрөө гол дүрд нь тоглосон юм.

Барбра хоёр удаа Оскарын шагнал авч байснаас гадна Эмми, Грэмми болон Алтан бөмбөрцөг шагналуудыг авч байсан дуучин, жүжигчин бас найруулагч аж. Түүний дууны цомог 145 сая хувиар борлогдсон бөгөөд 50 алтан болон 30 цагаан алтан цомог бичүүлсэн авьяаслаг эмэгтэй билээ.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж