Хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурав

Хуучирсан мэдээ: 2012.03.15-нд нийтлэгдсэн

Хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурав

Хөвсгөл нуурын үндэсний парк, АНУ-ын Мичиган мужийн Супериор нуурын “Пикчурд рокс үндэсний парк” хооронд хамтын ажиллагаа хөгжүүлэх хэлэлцээрт гарын үсэг зуржээ. Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яамнаас энэ сарын 6-нд болсон уг хэлэлцээрт БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга А.Намхай, АНУ-ын Байгаль орчны яамны Үндэсний паркуудын үйлчилгээний газрын харьяа “Пикчурд рокс үндэсний парк”-ийн дарга Ж.Норсап нар оролцож, гарын үсэг зурчээ. Ингэснээр хоёр улсын үндэсний парк хооронд байгаль орчин, байгалийн нөөц баялгийг хамгаалах асуудлаар мэдээлэл, технологи, туршлага солилцох төдийгүй боловсон хүчин сургаж бэлтгэх өргөн боломжууд нээгджээ. Монголын байгаль орчин, байгалийн нөөц баялаг, уламжлалт соёл, өв уламжлалыг хамгаалах шилдэг арга ухааныг түгээн дэлгэрүүлж, Монголын ирээдүйн хөгжил дэвшлийг баталгаажуулах зорилго бүхий “Монголын Экологи төв”, АНУ-ын Глобал Паркс-төрийн бус байгууллагын хамтарсан санхүүжилтээр хэрэгжиж буй “Хөвсгөлийн тусгай хамгаалалттай нутгийн тогтвортой хөгжлийг баталгаажуулах хөтөлбөр”-ийн хүрээнд дээрх хэлэлцээр байгуулагдсан бөгөөд хоёр улсын тусгай хамгаалалттай бүс нутгийн хооронд байгуулагдаж буй анхны баримт бичиг ажээ.

Э.Сараа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж