Холливудын 49 настай жүжигчин Деми Мур эмчилгээ хийлгэж, Карибын арлуудад хэсэг хугацаанд тайван амарч дуусаад Лос-Анжелест эргэн иржээ. Түүний найзууд “Деми одоо Эштон Катчерийг уучлахад бэлэн байгаа” гэж ам алдсан гэнэ. Хэдий салах өргөдлөө өгсөн ч гэсэн одоо тайвширсан гэж найзууд нь ярьсан ажээ. Харин 34 настай Эштон Катчер ганц бие амьдралдаа дасахгүй шинэ найз бүсгүйтэй болсон гэж “The Daily Mail” бичжээ. Хэвлэл мэдээллээр Эштон жүжигчин Лорен Скафариятай болзож буй тухай мэдээлэл гарах болсон юм.
Демигийн найзууд одоо хэр нь түүнд санаа зовсоор байгаа бөгөөд учир нь Деми Эштоноос салсны дараа сэтгэлээр унаж, стресст орж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн юм. Тэрээр одоо ч өдөр бүр Эштон руу ярьсаар, захиа бичсээр байгаа гэнэ. Деми одоо Эштоны алдааг уучилж чадна хэлжээ. Гэвч Эштон түүнтэй хүйтэн хөндий ярьж, захианд нь хариу өгөхгүй байгаа гэж Демигийн найзууд хэлсэн байна.
Н.Тунгалаг