Орон нутгийн сэтгүүлчид Эрдэнэт хоттой танилцав

Хуучирсан мэдээ: 2012.03.15-нд нийтлэгдсэн

Орон нутгийн сэтгүүлчид Эрдэнэт хоттой танилцав

Орон нутгийн сэтгүүлчдийн төлөөлөл “Зууны манлай бүтээн байгуулалт” сэдвийн дор танилцах аялал хийлээ. Уг аяллыг “Эрдэнэт үйлдвэр” ХХК бүрэн ивээн тэтгэсэн байна. Сэтгүүлчдийг галт тэрэгнээс буухад орос, монгол бүсгүйчүүд хадаг, сүү, талх, барин тосч, үлээвэр хөгжим эгшиглэж хүндэтгэлтэй угтан авчээ. Тус үйлдвэрийн  үйлдвэрлэл эрхэлсэн орлогч З.Ганбаатар сэтгүүлчдэд үйлдвэрийнхээ тухай, ололт амжилтынхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, сонирхсон асуултад нь хариулт өгсөн байна. Сэтгүүлчид Хүдрийн ил уурхай, Авто тээврийн байгууллагын Белазын хэсэг, “Эрдмин” үйлдвэртэй танилцлаа. Орхон аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч П.Пүрэвлхагва мөн аймгийн сэтгүүлчидтэй уулзаж, санал бодлоо солилцсон байна. Орой нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн “Сэлэнгэ” амралтын баазад очиж, тэмцээн уралдаанд оролцож, алжаалаа тайлан үйлдвэрийн мэдээлэл, сурталчилгааны албаны сэтгүүлчидтэй хамтран цэнгүүнд оролцсон гэнэ.                                                                                            

                                                                                                                                   Э.Сараа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж