“Мон-Уран”-ы Б.Наранхүүг шалгах эсэхийг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2012.03.15-нд нийтлэгдсэн

“Мон-Уран”-ы Б.Наранхүүг шалгах эсэхийг хэлэлцэнэ

Бага насны охидыг садар самуунд уруу татдаг бүлэг байдаг талаарх “Зууны
мэдээ” сонинд нийтлэгдсэн мэдээлэлд нэр дурдагдсан "Мон-Уран" компанийн
захирал Б.Наранхүү "Нэр хүндэд халдлаа" хэмээн "Зууны мэдээ" сонин, уг
мэдээллийг бичсэн сэтгүүлч Д.Болормаагийн эсрэг шүүхэд гомдол гаргаад
багагүй хугацаа өнгөрч байна. Сар гаруйн өмнө сэтгүүлч Д.Болормааг шүүх
хурал Сүхбаатар дүүргийн шүүхэд болсон. Уг хурлаар нэр төрд халдсан
хэмээн гомдол гаргаад байгаа Б.Наранхүүг шалгах шаардлагатай, үүний
дараа Д.Болормаагийн асуудлыг авч хэлэлцэхээр шийдвэрлэсэн юм. Харин
Сүхбаатар дүүргиин хяналтын прокурор Ш.Баярбилэг дээрх шийдвэрийг
эсэргүүцэн Нийслэлийн шүүхэд гомдол гаргасан. Прокурор Ш.Баярбилэгийн
эсэргүүцлийн дагуу Б.Наранхүүг  шалгах нь зөв эсэхийг  өнөөдөр
нийслэлийн шүүхэд хэлэлцэнэ. Энэ хурлаас гарах шийдвэрээс “Мон-Уран”-ы
Б.Наранхүүг шалгах эсэх нь тодорхой болох юм. Уг хэргийг өнгөрсөн оны
наймдугаар сард Сүхбаатар дүүргийн шүүх хэлэлцээд сэтгүүлч Д.Болормааг
цагаатгасан ч боловч Б.Наранхүү давж заалдсанаар хэрэг дахин анхан шатны
шүүхэд ирээд байгаа билээ. 

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж