Японд дараалан газар хөдөллөө

Хуучирсан мэдээ: 2012.03.15-нд нийтлэгдсэн

Японд дараалан газар хөдөллөө

Японы Хонсю арлын зүүн эрэгт өчигдөр арав гаруй удаа газар хөдөлснөөс дөрөв нь зургаан магнитудаас илүү хүчтэй байсан талаар ИТАР-ТАСС мэдээлэв.

Өнгөрсөн шөнө тус арал дээр 4,8-4,9 магнитудын хүчтэй хоёр удаа газар хөдөлсөн тухай ОХУ-ын Геофизикийн газраас тэмдэглэжээ. Токио дахь агентлагийн сурвалжлагч өчигдөр Хонсю арал дээр хамгийн хүчтэй газар хөдлөлт нь 6,8 магнитуд байсан гэж мэдээллээ. Харин Оросын “Южно-Сахалинск” газар хөдлөл судлалын төв энэ газар хөдлөлтийг 7,1 магнитуд хүчтэй байсан гэж байна. Газар хөдлөлт ОХУ-ын өмнөд Курилын арлууд дээр мэдрэгдсэн бөгөөд харин чичиргээнд эвдрэл сүйдэл болоогүй гэжээ.

АНУ-ын Номхон далай судлалын төвөөс цунами болж магадгүй байгааг сэрэмжлүүлж байна. Японы арлуудын зүүн эрэгт очих далайн давалгааны өндөр арван см байснаа 50 см болж өндөрссөн ажээ. Хонсю арал дээр дахин газар хөдлөхөөр байгаа бөгөөд өнөө өглөө 5,2 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна. Ямар нэгэн муу үр дагаврын талаарх мэдээлэл одоогоор ирээгүй байгаа юм.

Н.Тунгалаг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж