Туул голын гүүрийг засварлана

Хуучирсан мэдээ: 2012.03.15-нд нийтлэгдсэн

Туул голын гүүрийг засварлана

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд суурилсан автозамыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө гэж байдаг. Ирэх дөрөвдүгээр сараас эхлэх зам засварын ажын төлөвлөгөөнд шинэчлэх буюу шинээр барих 100 километр орчим зам багтжээ. Энэ хүрээнд 2012 онд төмөр зам болон Туул гол дээгүүрх гүүрнүүдийг засварлаж барихаар төлөвлөсөн байна. Мөн нийслэлийн Авто замын газраас ачаалал ихтэй уулзваруудад давхар зам тавихаар төлөвлөсөн байна. Улаанбаатар хотын гол гудамж зам нь 430 орчим км, нийт 51 гүүртэй. Нийслэлийн авто замын дийлэнх нь удаан жил ашигладсан байдгаас гадна гүүрүүд нь 1945-1967 оны хооронд баригдсан байдаг гэнэ.

Д.Жаргалсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж