Саудын Араб Сириэс элчингээ татлаа

Хуучирсан мэдээ: 2012.03.15-нд нийтлэгдсэн

Саудын Араб Сириэс элчингээ татлаа

Саудын Араб улсын Гадаад хэргийн яамнаас лхагва гаригт Сири дэх Элчин сайдын яамаа хаах болсноо зарласан тухай РИА Новости мэдээлэв.

Элчингээ татах болсон шалтгаанаа Сирийн засаг захиргаанаас дарамт шахалт үзүүлэх нь үргэлжилсээр байна гэж тайлбарласан байна. Урд нь Их Британи, АНУ, Канад, Итали, Франц болон Испани улсууд тус оронд болж байгаа хүчирхийллийг эсэргүүцсэний тэмдэг болгон Дамаск хот дахь элчин сайдын яамдаа хаасан билээ. Сири улсад засаг захиргаагаа эсэргүүцсэн үймээн жил орчим үргэлжилж байгаа юм. Өдөр болгон энгийн хүн ард амиа алдаж байгааг мэдээлж байна. НҮБ-ын тооцоогоор амиа алдсан хүмүүсийн тоо 7,5 мянгаас хэтэрсэн гэжээ. Харин Сирийн Засгийн газар зэвсэгт мөргөлдөөний улмаас хоёр мянга гаруй дайчид болон хамгаалалтын ажилтан амь үрэгдсэн гэж мэдээлсэн байна.

Н.Тунгалаг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж