Оюутнуудын дадлагын хугацааг сунгана

Хуучирсан мэдээ: 2012.03.15-нд нийтлэгдсэн

Оюутнуудын дадлагын хугацааг сунгана

БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр өчигдөр багш бэлтгэдэг их, дээд сургуулийн захирал, сургалтын менежерүүд, Боловсролын хүрээлэнгийн мэргэжилтнүүд болон Кэмбрижийн их сургуулийн багийнхантай уулзалт, ярилцлага хийжээ. Энэ үеэр багш бэлтгэдэг их, дээд сургуулиудын сургалтын хөтөлбөр агуулгыг өөрчлөх, төгсөн гарч буй боловсон хүчнийг хэрхэн чанаржуулах зэрэг олон асуудлыг хөндсөн байна.  Сайд “Олон улсын жишигт нийцэхийн тулд боловсролын чанарыг дээшлүүлэх асуудал нэн чухал. Иймээс багш нарт төдийгүй багш болохоор бэлтгэгдэж буй оюутнуудад ихээхэн анхаарал хандуулах шаардлагатай. Ирэх долоо хоногт 280 багшийг хамруулсан мэргэжил дээшлүүлэх сургалт зохион байгуулна. Мөн багш бэлтгэж буй их, дээд сургуулиудын хөтөлбөрийн агуулгад өөрчлөлт оруулахаар ярилцаж байна. Учир нь багш болох гэж дөрвөн жил суралцдаг оюутнууд III курстээ дөрвөн долоо хоног, IV курстээ найман долоо хоног дадлага хийдэг. Энэ бол хангалттай хугацаа гэж үзэхгүй байна” гэжээ. Тиймээс оюутнуудын дадлага хийх хугацааг сунгаж магадгүй юм байна.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж