Ахмад хилчдэд хүндэтгэл үзүүллээ

Хуучирсан мэдээ: 2012.03.15-нд нийтлэгдсэн

Ахмад хилчдэд хүндэтгэл үзүүллээ

Өмнөговь аймгийн Хилийн цэргийн 0131 дугаар ангийн бие бүрэлдэхүүн ахмад хилчдээ хүлээн авлаа. Уулзалтад Хил хамгаалах ерөнхий газрын ахмадын хорооны дарга Л.Тогоохүү хүрэлцэн ирсэн бөгөөд аймгийн хил хамгаалах ангийн ахмадын хороо хуралдан гурван хүний бүрэлдэхүүнтэй тэргүүлэгчдийг сонгож , ахмад хилчин Н.Батчулууныг ангийнхаа  хүндэт дэвтэрт нэрийг нь тэмдэглэж хүндэтгэл үзүүллээ. Мөн ахмад хилчид энэ өдөр байлдааны улаан тугандаа мөргөн  ёсолцгоож, ирсэн зочид төлөөлөгчид ангийн уламжлалын өргөөнд ном хуран түүхийн музейг үзүүлж сонирхуулжээ. 1933 оноос эхлэн байгуулагдаж байсан агуу их түүхтэй хилийн цэргийн 0131 дүгээр анги ирэх  2013 онд 80 жилийн ойгоо тэмдэглэх гэж байгаа ба аймгийн хэмжээнд хил хамгаалах үйлст бие сэтгэлээ зориулсан 100 гаруй ахмад хилчид бий гэнэ.  

Э.Саруул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж