Өргөн барьсан хуулийн төслийн талаар мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2012.03.15-нд нийтлэгдсэн

Өргөн барьсан хуулийн төслийн талаар мэдээлэл хийнэ

УИХ-ын гишүүн П.Алтангэрэл, Я.Батсуурь нар Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачлан өчигдөр УИХ-ын даргад өргөн барьсан юм. Энэ талаар өнөөдөр 10.30 цагаас дээрх гишүүд Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийлгэх гэж байна.

Ажил эрхлээгүй, ажил олгогчдод “шоовдорлогдох” болсон 35-55 хүртэлх насны эмэгтэй, 45-60 хүртэлх насны эрчүүдийг ажлын байраар хангасан ажил олгогчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс хариуцаж байхаар уг төсөлд  тусгаад байгаа юм. Ингэснээр ажил эрхлэлт нэмэгдэж ядуурлын хэмжээ зохих хэмжээгээр буурна гэж төсөл санаачлагчид үзжээ.

                                Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж