Үйлдвэрийн хүндэт дэвтэрт бичигдлээ

Хуучирсан мэдээ: 2012.03.15-нд нийтлэгдсэн

Үйлдвэрийн хүндэт дэвтэрт бичигдлээ

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Баяжуулах фабрикийн ерөнхий инженер О.А.Рукавишников, Шинжилгээний төв лабораторийн баяжуулагч Жамсрангийн Аюуш нар тус үйлдвэрийн хүндэт дэвтэрт бичигджээ. Үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэх, шинэ техник технологи нэвтрүүлэн эзэмших, үндэсний мэргэжилтэй боловсон хүчин сургаж дадлагжуулах үйлст олон жил идэвх санаачилгатай, үр бүтээлтэй ажиллаж, хөдөлмөрийн өндөр амжилт гаргасныг нь ийнхүү үнэлсэн байна. Үйлдвэрийн хүндэт дэвтэрт бичигдсэн О.А.Рукавишников, Ж.Аюуш нарт “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал, Төрийн соёрхолт, гавъяат эдийн засагч Ч.Ганзориг батламж, тус бүр таван сая төгрөг гардуулж баяр хүргэсэн байна.

Э.Сараа


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж