Прокурорууд шүүх бүрэлдэхүүнээс татгалзаагүй

Хуучирсан мэдээ: 2012.03.15-нд нийтлэгдсэн

Прокурорууд шүүх бүрэлдэхүүнээс татгалзаагүй

Сүхбаатар дүүргийн шүүхэд өчигдөр болсон Ч.Амарболд, О.Зоригт, Г.Ганбаатар, Ш.Батсүх нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Ганбаатар болон түүний өмгөөлөгч Д.Оросоо нарын шүүх хуралдаан хойшлуулах тухай, мөн өмгөөлөгч нэмж авч байгаа тул хэргийн материалтай танилцах боломжоор хангаж өгөх тухай хүсэлтийг шүүхэд хандаж гаргасныг шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд хэлэлцэж, бүрэн эрхийнхээ хүрээнд дээрх хүсэлтийг шийдвэрлэсэн байна.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч С.Хишигжаргал шүүх бүрэлдэхүүн, шүүгчээс татгалзсан ямар нэг санал, хүсэлт шүүхэд хандаж гаргаагүй гэж УЕПГ-аас мэдэгдлээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж