Зургаан хүнийг албадан эмчилгээнд явуулжээ

Хуучирсан мэдээ: 2012.03.15-нд нийтлэгдсэн

Зургаан хүнийг албадан эмчилгээнд явуулжээ

Дархан-Уул аймагт зохиогдож буй “Архидалтгүй амгалан хот” аяны хүрээнд согтуурч мансуурах донтой зургаан хүнийг Төв аймгийн Мааньт дахь Албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх төв рүү явуулжээ. Албадан эмчилгээнд анх удаагаа явж байгаа хүн 2-3 сар эмчлүүлдэг бол давтан эмчилгээнд зургаан сар эмчлүүлдэг байна.Тус аймаг гурван жил дарааллан архины эмчилгээнд 23 хүнийг албадан явуулж эмчилж байгаа бөгөөд эдгээрээс огт архи уухаа больж, одоо амь амьдралаа аваад явж байгаа хүн гурав байгаа гэнэ.Ингээд бодохоор архины эмчилгээнд явуулаад ч тэр бүр амжилт олохгүй байгаа нь анзаа­рагддаг байна.

Албадан эмчилгээнд ар гэрийн­хнийх нь хүсэлтээр явуулдаг ажээ. Төв аймгийн Мааньт дахь Албадан эмчилгээний төвд хүргэж өгөх зардлын 50 хувийг аймгийн Цагдаагийн  газраас, үлдсэн 50 хувийг ар гэрийнхнээс нь гар­гуулдаг юм байна.

                                                                                                                                    Э.Сараа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж