Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын газар “Хийморийн хурд” морин спорт уяачдын холбооноос хамтран “Замын-Үүдийн хурд- 2012”-ыг зохион байгуулах гэж байна. Энэ сарын 18-нд Дорноговь аймагт болох уг хурдан морьдын уралдаанд азарга, их нас, соёолон насны морьд уралдах ажээ. Энэхүү уралдаанд аймаг, сум хамаарахгүй монгол цусны хурдан морь уралдуулах бөгөөд түрүүлсэн морьдыг 250, аман хүзүүдсэн морь 150, айргийн 3-5т хурдалсан морийг тус бүр 100 мянган төгрөгөөр байлах гэнэ.
Э.Саран