Горилл туулайтай “найзлав”

Хуучирсан мэдээ: 2012.03.15-нд нийтлэгдсэн

Горилл туулайтай “найзлав”

Америкийн “Эрие” амьтны хүрээлэнгийн Саманта хэмээх хөгшин горилл Панда нэртэй туулайг хамтрагчаа болгожээ. Горилл Саманта 2005 онд эрэгчнээ алдсанаас хойш хэнийг ч хамтрагчаа болгоогүй байжээ. Пенсильвани мужийн амьтны хүрээлэнгийн ажилтнууд 47 настай гориллыг өөр эрэгчинтэй болоход хэтэрхий оройтсон гэж үзсэн аж. Тиймээс амьтны хүрээлэнгийн ажилтнууд түүнийг туулайтай хамт байлгах болсон гэнэ. Хүрээлэнгээс мэдээлж буйгаар горилл, туулай хоёр муугүй найзууд болж байгаа аж. Хөгшин Саманта туулайн чихнээс нь зөөлөн маажиж, хоолоо хуваахаас дургүйцдэггүй гэнэ. Амьтан сургагчдын хэлж буйгаар Саманта хамгийн сайхан ааштай горилл аж.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж