Пэпси оюутны лигийн II тойрог эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.03.15-нд нийтлэгдсэн

Пэпси оюутны лигийн II тойрог эхэллээ

Монголын сагсан бөмбөгийн холбоо, Pepsi брэндтэй хамтран оюутны лигийн тэмцээнийг энэ жилээс сэргээн явуулж байгаа. Өнгөрсөн сард нээлтээ хийсэн оюутны лигийн тэмцээнд эрэгтэй 15, эмэгтэй 12 сургуулийн багууд өрсөлдөж эхний тойргийн тоглолтуудаа хийгээд байна. Улмаар энэ долоо хоногоос хоёрдугаар тойргийн тоглолтууд эхэлжээ. Багууд хоёр хэсэгт хуваагдан  тойргийн журмаар өрсөлдөж байгаа бөгөөд хэсэг бүрээс шалгарсан эхний дөрвөн баг аваргын төлөө өрсөлдөнө. Өчигдөр эмэгтэй нэг, эрэгтэй дөрвөн тоглолт явагдлаа. Эхний тоглолт УБИС болон УБЭОДС-ын багуудын хооронд явагдаж 59-44-ийн харьцаатай УБИС-ын баг 2-р тойргийн эхний ялалтаа байгуулсан. Харин дараагын тоглолтонд Аварга дс-ын баг ялалт байгуулсан юм. хожил аваагүй яваа Зохиом дээд сургуулийн баг тэдэнд хожлыг өгчээ. Мөн Монгол дээд сургууль УБДС-ийг  ХААИС –ийн баг  Соёл эрдэм ДС-ын багуудыг тус тус хожин ээлжит ялалтуудаа байгууллаа. Харин охидын тоглолтонд ШУТИС-ын эмэгтэйчүүд энэ удаад  МУБИС-ыг  54:40-ийн харьцаатай буулган авснаар охидын А хэсгийг итгэл төгс тэргүүлж байна. Хоёрдугаар тойргийн ээлжит тоглолтууд маргааш МУБИС-ын БТС-ын зааланд болно хэмээн Монголын сагсан бөмбөгийн холбооноос мэдээллээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж