АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн чансаа түүхэндээ доод хэмжээнд хүрэв. New York Times ба CBS News хоёрын захиалгаар явуулсан асуулгаар ерөнхийлөгчийн үйл ажиллагааг америкчуудын 41 хувь нь дэмжиж байна. Түүнийг ерөнхийлөгч болсноос хойших хамгийн доод үзүүлэлт нь энэ болжээ. Америкчуудын 47 хувь нь ерөнхийлөгчийн ажиллагаанд сөргөөр хандаж байна. Америкчуудын ихэнх нь түүний эдийн засгийн бодлогыг дэмждэггүй ажээ. Гэсэн ч маргааш сонгууль явагдлаа гэхэд Обама бүгд найрамдахчуудын дөрвөн өрсөлдөгчийн хэнийг нь ч ялахаар байна. Бензиний үнэ нэмэгдсэн мөн Иранд дайн хийж магадгүй гэсэн яриа зэрэг нь түүний сүүлийн чансаанд сөргөөр нөлөөлжээ.
Ш.Мягмар