Улаанбаатарт 4 хэм дулаан байна

Хуучирсан мэдээ: 2012.03.15-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 4 хэм дулаан байна



2012 оны 03 дугаар сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Увс нуур, Идэр, Тэс голын сав газраар 12-17 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 3-8 градус хүйтэн, Эхийн голын Баянбүрд болон Говийн бүс нутгаар 9-14 градус, бусад нутгаар 1-6 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. 3-5 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 8 градус хүйтэн, харьцангуй чийг 61 хувь, агаарын даралт 860 гектопаскаль байна. Даралт өдөртөө буурна.

2012 оны 3 дугаар сарын 16-наас 03 дугаар сарын 20-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

16-нд нутгийн хойд хэсгээр, 17-нд зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи 16-нд говь талын нутгаар, 19-нд Алтайн салбар уулсаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. 16-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 13-18 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 6-11 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна. Хугацааны эцсээр өдөртөө дулаарна.

5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг ЭНД дарж үзнэ үү.

Эх сурвалж: Ус цаг уурын хүрээлэн

http://www.tsag-agaar.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж