СБД-ийн эмнэлэг рүү нэвтрүүлэхгүй байна

Хуучирсан мэдээ: 2012.03.14-нд нийтлэгдсэн

СБД-ийн эмнэлэг рүү нэвтрүүлэхгүй байна

Долдугаар сарын 1-ний үймээний үеэр  галт зэвсэг хэрэглэсний улмаас хүний амь нас хохирч, зургаан хүний биед хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтэл учруулсан хэрэгт буруутгагдсан Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд  нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд эхэлсэн ч тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан билээ. Өнөөдөр үдээс хойш Шүүх бүрэлдэхүүн тэднийг цагдан хорих ёстой гэсэн захирамж гаргасны дараа Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, цагдаагийн хурандаа Ш.Батсүх, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа О.Зоригт нарын биеийн байдал муудсан тул Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг рүү хүргэсэн юм.

Тус эмнэлэгт цагдаагийн удирдлагуудыг очсоноос хойш эргэн тойронд нь цагдаа нарын хамгаалалт гарсан учир хэвлэлийнхэн мэдээлэл авах боломжгүй байна.  Эмнэлэгт эргэлтээр ирж байгаа хүмүүст зөвхөн эргэлтийн хаалгаар үйлчлүүлж байсан бол нийтийн орж, гардаг зүүн хаалгыг түгжсэн байлаа.
 

Б.Марал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж