Шүүгч нарыг огцруулна

Хуучирсан мэдээ: 2012.03.14-нд нийтлэгдсэн

Шүүгч нарыг огцруулна

Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаан өнөөдөр болж, Архангай аймгийншүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн, Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн шүүгч М.Эрдэнэбат нарыг албан тушаалаас нь огцруулах тухай саналыг авч хэлэлцэн, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтоол гаргасан байна. С.Пүрэвсүрэн нь Шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчиж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, М.Эрдэнэбат нь эрүүгийн тодорхой хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийг буруу хэрэглэн ташаа дүгнэлт хийсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлэн хэрэгт хийсэн, шийтгэх тогтоолыг хуульд заасан хугацааг хэтрүүлэн прокурор, шүүгдэгч нарт гардуулсан зэрэг зөрчлүүдийг гаргасан юм байна. Эдгээр зөрчлийг Шүүхийн Сахилгын хороо хуралдаанаараа хянан хэлэлцээд Шүүхийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1 дэх хэсэгт заасны дагуу С.Пүрэвсүрэн, М.Эрдэнэбат нарыг огцруулах саналыг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн хуралдаанд оруулсныг ийнхүү авч хэлэлцжээ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж