Баянгол дүүрэгт “Өнөөдрийн Баянгол” сонинд ЭЕШ-ын журмыг алдаатай, буруу ташаа нийтэлсэн нь шалгуулагч болон иргэдийг төөрөгдүүлэхэд хүргэж байгаа гэнэ. Түүнчлэн “Ёхова” ТББ, “Цахим сорилго” ХХК зэрэг байгууллага нь БҮТ-ийн нэрийг барьж ерөнхий шалгалтанд бэлтгэхэд зориулж өвлийн сорилго, тандалт шалгалт гэх мэт шалгалтыг зохион байгуулж шалгуулагчдаас ихээхэн хэмжээний хураамж авч чирэгдүүлж байгаа нь БҮТ-тэй ямар нэг байдлаар холбоогүй болохыг албаныхан мэдэгдэж байна.
Боловсролын үнэлгээний төвөөс энэ жил ЭЕШ-ын бүртгэлийн талаар найман дүүргийн хэмжээнд гуравдугаар сарын 9-нөөс дөрөвдүгээр сарын 13-ыг дуустал 130 гаруй сургуульд сургалт яриа, мэдээ мэдээллийг хийсэн гэнэ. Орон нутагт БСГ-ын дэргэдэх ЭЕШ хариуцсан ажилтан биечлэн ажиллаж, зөвлөгөө мэдээллийг биечлэн болон 70119498, 70119484 дугаарын утсаар, www.eec.mn сайтын онлайн туслах болон 30 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан мэдээлэл хүргэж байгаа юм байна.