Хангайн бүсийн уулзалт болов

Хуучирсан мэдээ: 2012.03.14-нд нийтлэгдсэн

Хангайн бүсийн уулзалт болов

Архангай
аймгийн Цэцэрлэг хотноо
энэ сарын 12-13-нд “Өрхийн
хөгжлийг дэмжих жил–салбарын 2012 оны тэргүүлэх зорилтыг хэрэгжүүлэхэд аймгийн
хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэр, байгаль орчин, аялал жуулчлал, үйлдвэрчний
эвлэлийн байгууллагуудын хамтын ажиллагааг чиглүүлэх нь” сэдэвт хангайн бүсийн
уулзалт бол
ж, амжилттай өндөрлөсөн байна. Уулзалтаар өрхийн хөгжлийг дэмжих, жижиг дунд
үйлдвэрлэл хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалахад иргэдийн нөхөрлөлийг
бэхжүүлэх, аялал жуулчлал хөгжүүлэхэд  бүс нутгийн өмнө тулгамдаж буй
асуудал ба цаашдын зорилт, Засгийн газраас энэ онд дэвшүүлсэн зорилтыг
хэрэгжүүлэхэд байгууллагуудын хамтын ажиллагааг дээшлүүлэх
эд хэрхэн уялдаа
холбоотой ажиллах
талаар хэлэлцжээ.

Мөн Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны салбарын 2012–2016 оны хамтын
хэлэлцээрт тусгах асуудлаар санал авч, оролцогчдоос УИХ, Засгийн газар, аж
ахуйн нэгж, байгууллага, өрхийн үйлдвэрлэгчдэд хандсан уриалга гарга
сан юм
байна. Дашрамд сануулахад энэ удаагийн уулзалтад
Архангай, Өвөрхангай, Булган, Баянхонгор аймгийн Байгаль
орчин, аялал жуулчлалын газар, Хүнс хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэлийн
газрын
мэргэжилтнүүд,
салбарын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороодын дарга нар, хувиараа бизнес
эрхлэгчдийн төлөөлөл болох 70 орчим хүн
оролцжээ. Харин дээрх хангайн бүсийн
чуулга уулзалтыг


Б
айгаль орчин, аялал жуулчлалын яам, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн
яам болон
Хүнс, хөдөө аж
ахуй, байгаль орчны ажилтны
үйлдвэрчний
эвлэлийн холбоо, Ж
ижиг, дунд үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ, аялал жуулчлалын салбарын ажилтны
үйлдвэрчний эвлэлийн холбоо хамтран зохион байгуулж оролц
жээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж