Хятад улс шатахууны үнээ нэмэх хандлагатай байна

Хуучирсан мэдээ: 2012.03.14-нд нийтлэгдсэн

Хятад улс шатахууны үнээ нэмэх хандлагатай байна

Хятад улс энэ долоо хоногт бензин болон дизель түлшний жижиглэнгийн үнээ нэмэх хандлагатай байна. Энэ нь дэлхийн зах зээл дэх газрын тосны үнийн тогтворгүй байдалтай холбоотой юм. Газрын тосны бүтээгдэхүүн нэг тонн тутамд 400 юань буюу 63,25 ам.доллараар нэмэгдэх магадлалтай байгаа аж. Тус улсын “C1 Energy” компанийн шинжээч Ляо Кай Шун, газрын тосны Guangdong Oil & Gas Association  холбооны тэргүүн Яо Да Мин нар дээрх таамаглалтай санал нэгтэй байгаагаа мэдэгджээ.

Өнгөрсөн хоёрдугаар сард БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос бензин болон дизель түлшний нэг тонны үнийг 300 юаниар нэмэгдүүлсэн юм. Хятадын эрх баригчид 2008 онд үнийн өөрчлөлттэй холбоотой тусгай журмыг гаргаж, түүнийгээ өнөөг хүртэл даган мөрдөж байгаа. Brent, Dubai болон Cinta  маркийн түүхий нефтийн үнийн сагс дахь хэлбэлзэл нэг сарын дотор 4 хувиас хэтэрч эхлэхэд мөрдөгдөж буй үнийг өөрчилдөг байна. “Bloomberg”-ээс хийсэн дүн шинжилгээгээр дээрх гурван маркийн газрын тосны сагсан дахь үнэ тус бүр 8,6-ээр нэмэгджээ. “Засгийн газарт энэ удаад бензин болон дизель түлшний үнийг нэмэх асуудлыг хойшлуулах боломж үгүй” хэмээн  Яо Да Мин мэдэгдэв. Хятад улс нь газрын тосны хэрэглээгээр дэлхийд хоёрдугаарт ордог. Нийт хэрэглээнийхээ 55 хувийг гаднаас импортолж байна. Зөвхөн өнгөрсөн нэг жилийн хугацаанд автомашины тоо 20 саяар нэмэгджээ.   

Э.Од

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж