-Наадах чинь харин жинхэнэ гоё онигоо байна даа. Хуульзүйн яамныханд хууль заана гэдэг чинь?
-Үгүй ээ, УИХ-аар шинээр баталсан сонирхлын зөрчлийн тухай хуулийг танилцуулах юм. Хуулийн үйлчлэл наашилж, тавдугаар сарын 1-нээс мөрдөх болсон болохоор сурталчилгааны ажил хэрэгтэй байна аа гэнэ.
Уг хуулийг УИХ-ын намрын чуулганаар батлахдаа дагаж мөрдөн хугацааг нь сонгуулийн дараа буюу долдугаар сарын 15-наас мөрдүүлэхээр хийсэн билээ. Гэвч Ерөнхийлөгч уг хуульд хэсэгчилсэн хориг тавьж, “Хуулийн үйлчлэл одоо төрд алба хашиж байгаа болон сонгуулийн дараа төрийн албанд ажиллах нөхдүүдэд ижил тэгш үйлчлэх ёстой. Хууль баталсан УИХ-ын гишүүд ч гэсэн баталсан хуулиа өөрсдөө мөрдөж сурах хэрэгтэй” гэдэг үндэслэлээр ирэх тавдугаар сарын 1-нээс мөрдүүлэх саналаа УИХ-д оруулсан билээ. Ерөнхийлөгчийн хоригийг УИХ ээлжит бус чуулганаараа хүлээж авсан.
Ер нь УИХ-ын бүх гишүүд энэ мэтчилэн баталсан хуулийнхаа араас санаа тавьдаг, хэрэгжилтэд нь хувь нэмрээ оруулдаг байсан бол яалаа л гэж “Монголын хууль гурав хоног” байх билээ. Тэгээд ч УИХ-ын гишүүдийн албан үүрэгт ч гэсэн “УИХ-аар баталсан хуулийн хэрэгжилтийг хянах, хууль сурталчлах” гэж байдаг биш бил үү. Тэглээ гээд үүнийгээ сонгогчидтой хийсэн уулалт, сонинд өгсөн ярилцлага төдийгөөр хягаарлах нь тийм ч үр дүнтэй биш. Салбарынхнаас нь эхэлдэг байвал яасан юм. Өнаадөр Хууль зүй дотоод хэргийн яаман дээр зохион байгуулах Сонирхлын зөрчлийн тухай хуулийг сургалтад тус яамны Хуулийн хэлтсийн мэргэжилтнүүд оролцох гэнэ. Сайд нь харин яах бол…