
Монголын махны холбооноос Нийслэлийн захирагчийн албанд “Нөөцийн махны үнийг тодорхой хэмжээгээр нэмнэ” гэсэн мэдэгдэл ирээд байгаа ажээ. Харин хэдэн төгрөгөөр нэмэгдэх нь өнөөдрийн байдлаар тодорхойгүй байна.
Цагаан сарын өмнө мах бэлтгэж байгаа компаниуд нөөцийн махны үнийг нэмэх санал гаргасан ч Нийслэлийн захирагчийн албанаас болиулсан гэнэ.