Ц.Дашдорж хот төлөвлөлтийн газарт ажиллана

Хуучирсан мэдээ: 2012.03.14-нд нийтлэгдсэн

Ц.Дашдорж хот төлөвлөлтийн газарт ажиллана

Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Ц.Дашдорж маргааш Нийслэлийн Хот төлөвлөлтийн газарт ажиллах гэж байна. Сайдын хувьд Улаанбатаар хотод ажиллах болсон нь Зам тээвэр барилга хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран зурсан санамж бичгийн хүрээнд хийгдсэн ажлын явцтай танилцаж, зарим нэг чухал асуудлыг газар дээр нь шийдвэрлэхээр зэхэж буйтай холбоотой гэнэ. Мөн Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “100 мянган айл орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажилд чанарын өөрчлөлт гаргах, шинээр баригдах гэж байгаа хорооллын инженерийн шугам сүлжээг түнэлийн системээр зохион байгуулах зэрэг асуудлыг холбогдох албан тушаалтнуудтай хэлэлцэх аж.

Түүнчлэн сайд Ц.Дашдоржийн хувьд Японы Жайка байгууллагаас гаргасан Улаанбаатар хотын 2020 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөтэй уялдан нийслэлийг барилгажуулах ажлыг хийх ажлын бэлтгэл болж УИХ-аар хэлэлцэгдэх зарим хуулийн шинэчлэлийг түргэтгэх, Хот төлөвлөлтийн газар болон Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын газрын зүгээс ойрын хугацаанд Засгийн газраар хэлэлцүүлэх шаардлагатай асуудлыг яаралтай шийдвэрлэх ажлыг зохион байгуулах төлөвлөгөөтэйгээр ажлын нөхцөл байдалтай ийнхүү газар дээр нь танилцахаар болсон нь энэ юм байна. 

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж