Jaguar машины лого өөрчлөгдлөө

Хуучирсан мэдээ: 2012.03.14-нд нийтлэгдсэн

Jaguar машины лого өөрчлөгдлөө

Ягуар машины лого өөрчлөгдсөн талаар auto.mail.ru сайт мэдээллээ. Гэхдээ үсэрч байгаа цоохор ирвэсийн дүрс өөрчлөгдөөгүй бөгөөд хэлбэр нь илүү тод болж, jaguar гэсэн бичгийн шрифт өөрчлөгдсөн байна.

Логоны өөрчлөлт нь энэ гоёмсог машиныг үйлдвэрлэдэг компанийг Энэтхэгийн Tata компани эзэмших болсонтой холбоотой аж. Англичууд эхлээд хайртай машин нь энэтхэгчүүдийн мэдэлд очсонд эмээж байсан ч санхүүгийн байдал нь сайжирсан компаний үйл ажиллагаа жигдэрсэн байна. Jaguar гэр бүлийн машины анхны загвар одоо болж байгаа Женевийн авто машины үзэсгэлэнд тавигдсан юм.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж