
Логоны өөрчлөлт нь энэ гоёмсог машиныг үйлдвэрлэдэг компанийг Энэтхэгийн Tata компани эзэмших болсонтой холбоотой аж. Англичууд эхлээд хайртай машин нь энэтхэгчүүдийн мэдэлд очсонд эмээж байсан ч санхүүгийн байдал нь сайжирсан компаний үйл ажиллагаа жигдэрсэн байна. Jaguar гэр бүлийн машины анхны загвар одоо болж байгаа Женевийн авто машины үзэсгэлэнд тавигдсан юм.
Н.Тунгалаг