“Мөрөөдлийн театр” дэлгэцийн уран бүтээл хийнэ

Хуучирсан мэдээ: 2012.03.14-нд нийтлэгдсэн

“Мөрөөдлийн театр” дэлгэцийн уран бүтээл хийнэ

Драмын урлагийн хамгийн отгон театр болох “Мөрөөдлийн театр” хоёр дахь уран бүтээлдээ оржээ. Тэд энэ удаад дэлгэцийн бүтээлд хүч сорихоор шийдсэн байна. “Image” студи, “Милл” энтертайнменттай хамтран Мөрөөдлийн тетар анхны дэлгэцийн бүтээлээ “Ээжийн дайсан” нэртэйгээр тун удахгүй хүргэх нь ээ.  Тус уран сайхны киноны  авалт хэдийнээ дууссан бөгөөд одоо мантажны ажил ид явагдаж байгаа гэнэ. Уг киноны гол дүрд хошин урлагийн Батаа буюу Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Баттөмөр, “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Алтаншагай, Г.Эрхэмбаяр, Гавьяат жүжигчин Д.Тунгалаг, Ж.Оюундарь, дуучин Ч.Цэлмүүн тоглож байгаа аж. Сонирхуулахад дуучин Ч.Цэлмүүн “Ээжийн дайсан” киноны дууг дуулж клипжүүлсэн үзэгчдийн хүртээл болгожээ.

“Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчид энэхүү киноныхоо нээлтийн дараа хоёр дахь жүжгийнхээ ажилд орох юм байна. Уг инээдмийн жүжиг нь тавдугаар сард нээлтээ хийх бөгөөд оюутнуудын хайр сэтгэл төгсөлтийн баярын тухай байх аж. Мөн энэ зун дахин дэлгэцийн шинэ бүтээлд орон намар томоохон уран бүтээл хийнэ гээд “Мөрөөдлийн театр”-ын уран үтээл ар араасаа ундарсаар байх нь нь ээ.

Тус театрын анхны уран бүтээл “Миний нууц хүү” жүжиг тун удахгүй тохиох “Гэгээн муза-2011” наадамд дөрвөн номинацид нэр дэвшиж байгаа бөгөөд энэ сарын 21-нд 19.00 цагт УДЭТ-ын тайзнаа шүүгч, үзэгчдийн хамт ганцхан удаа тоглох юм байна.

Ингээд “Мөрөөдлийн театр”-ын “Ээжийн дайсан” инээдмийн киноны клипийг ЭНД дарж үзнэ үү.

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж