
Яг одоо Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, цагдаагийн хурандаа Ш.Батсүх, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа О.Зоригт нарыг СБД-ийн эмнэлэг рүү авч явч байна. Учир нь цагдаагийн дарга нарын даралт ихсэн, биеийн байдал муудсан байна. Нийслэлийн шүүхийн шүүгч н.Батцэрэн Сүхбаатар дүүргийн шүүхэд хүрэлцэн ирж “Одоогоор тогтоолыг хүчингүй болгоогүй. Ямартай ч шүүгдэгчдийн биеийн байдлыг эмнэлэг магадлан үзэх хэрэгтэй байна” гэв.
С.Отгон