Швейцарьт 22 хүүхэд амь үрэгдэв

Хуучирсан мэдээ: 2012.03.14-нд нийтлэгдсэн

Швейцарьт 22 хүүхэд амь үрэгдэв

Швейцарийн Вале мужид жуулчны автобус осолд орж, 28 хүн амь эрсэдснээс 22 нь хүүхэд байсан талаар rambler.ru сайт мэдээллээ.

Одоо 24 хүүхэд хүнд болон хөнгөнөөр гэмтэж бэртээд байна. Бельгийн нэгэн сургуулийн сурагчид өвлийн амралтаа Швейцарьт өнгөрөөгөөд гэртээ харьж явсан ажээ.

Сиер хотын ойролцоо автобус явж байжээ.  Автобус туннел доогуур явж байхдаа осолдсон бөгөөд цагдаа нар ослын газарт ажиллаж байгаа юм. Цагдаа нарын таамаглалаар автобус туннелийн зүүн ханыг шүргэн, дараа нь баруун хана руу шидэгдэхдээ туннелийн аюулгүйн зогсоол руу унасан байх гэжээ.

Аврагчид бүхэл шөнөжин туннельд ажилласан бөгөөд гэмтсэн хүүхдүүдийг нисдэг тэргээр эмнэлэг рүү зөөсөн байна. Хамгийн хүнд бэртсэн хоёр хүүхдийг Лозанны Их Сургуулийн болон Берний Их Сургуулийн эмнэлэгт хүргэжээ.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж