Хятадын интернэт хэрэглэгчдийн тоо 384 саяд хүрчээ

Хуучирсан мэдээ: 2010.03.02-нд нийтлэгдсэн

Хятадын интернэт хэрэглэгчдийн тоо 384 саяд хүрчээ

Дэлхийд хамгийн ихэд тооцогдож буй манай урд хөрш БНХАУ-ын интернэт хэрэглэгчдийн тоо өнгөрсөн жилийнхээс даруй 30 хувиарч өсч, 384 саяд хүрсэн талаар тус улсын засгийн газрын харьяа Интернэт, мэдээлэл, харилцаа холбооны төвөөс мэдэгдсэн байна. Тус төвөөс хийсэн судалгааны дагуу дээрх тоо баримтыг олон нийтэд танилцуулсан бөгөөд интернэт хэрэглэгчдийн дийлэнх нь гар утсаа ашиглан интернэтэд холбогддог гэжээ.

Хятадын интернэт хэрэглэгчдийн тоо 2008 онд 41 хувиар өсч байсантай харьцуулахад өнгөрсөн жил арай бага буюу 28.9 хувиар өссөн ч дэлхийн хэмжээнд хамгийн олон тооны интернэт хэрэглэгчтэй улс орон хэвээр байна. Гар утсаараа дамжуулан интернэтэд холбогддог хэрэглэгчдийн тоо 106 хувиар өсч, 233 саяд хүрсэн бөгөөд энэ нь видео дуудлага хийх боломжтойгоос гадна вэбийн орчинг сайжруулсан үүрэн телефоны 3-G үйлчилгээг нэвтрүүлсэнтэй салшгүй холбоотой юм. Тус улсын хүн ам 1.3 тэрбумаас даваад байгаа ба интернэт хэрэглэгчид нь нийт хүн амын 30 хүрэхгүй хувийг эзэлж байна. Харин нийт интернэт хэрэглэгчдийн 8 хувь нь зөвхөн гар утсаа ашиглан интернэтэд холбогддог ажээ. Дашрамд сонирхуулахад, Хятадын онлайн худалдааны 2009 оны дүн 250 тэрбум юань буюу 37 тэрбум ам.долларт хүрсэн байна. 

2010 оны 1 сарын 17

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж