Цагдаагийн дарга нарыг эмнэлэгт хүргэнэ

Хуучирсан мэдээ: 2012.03.14-нд нийтлэгдсэн

Цагдаагийн дарга нарыг эмнэлэгт хүргэнэ

Долдугаар сарын 1-ний гэх тодотголтой цагдаагийн дарга нарыг шүүх хурал өнөөдөр өглөө Сүхбаатар дүүргийн шүүхэд эхэлсэн ч тодорхойгүй хугацаагаар хойшлоод байна. Эх сурвалжаар Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, цагдаагийн хурандаа Ш.Батсүх, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа О.Зоригт нарын бие муудсан тул гурвууланг нь эмнэлэг рүү авч явах гэж байгаа аж. Гэхдээ цагдан хорихын эмнэлэг биш гэнэ. Аль эмнэлэг рүү хүргэх нь одоогоор тодорхойгүй байна.

                                С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж