Тус бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд сум багийн малчдад малын бэлчээрийн даац, бэлчээрийг сэргээх, зүй зохистой ашиглах зорилгоор бэлчээр, хадлангийн талбай хамгаалж хаших, сэргээх, булаг шанд, голын эхийг хашаажуулах зэрэг 228,5 сая төгрөгийн өртөгтэй 56 төслийг хэрэгжүүлсэн.2011 онд нийт 13 сумын 39,7 га хадлангийн талбайг хашиж хамгаалан, 7 суманд 8 булгийн эхийг хашиж, 5 сумын 13 энгийн уурхайн худаг засварлаж, 1 суманд мал тарилгын хашаа болон мал угаах ваннтай болох төслүүдийг тус тус хэрэгжүүллээ. Дээрх төслүүдийг хэрэгжүүлснээр малчид өөрсдийн санаачилгаар бий болгосон объектоо ашиглан хадлан тэжээлээ өөрсдийн хүчээр хураан авч, амьжиргаагаа дээшлүүлэхийн зэрэгцээ өвөл хаврын хүнд нөхцөлд зориулан өвс тэжээлээ агуулах, нөөцлөх боломжтой болсон. Ашиллагдахаа байсан энгийн уурхайн худгуудыг засварласнаар 130 гаруй өрхийн 70 гаруй мянган толгой мал ундны усаар хангагдаад байна.
2011 онд 3 сумын сургуулийн мэдээллийн танхимын тохижилт, 1 сумын дотуур байрны тохижилт, 1 сумын цэцэрлэгийн тохижилт, 1 сумын цэцэрлэгийн гадна хайс шинэчлэх, 1 сумын цэцэрлэгт гал тогооны тоног төхөөрөмж нийлүүлэх, 1 суманд чийрэгжүүлэлтийн танхимын ба¬рилгын засвар, 2 суманд эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх, 3 суманд гудамжны гэрэлтүүлэг тавих, 3 суманд хогны машин худалдан авах, 1 суманд далан байгуулах, 1 суманд багийн эмч нарын өрөөг тохижуулах, 2 суманд наадмын талбай барих , 1 суманд эмнэлгийн гал тогооны тоног төхөөрөмж нийлүүлэх , 1 суманд эмнэлгийн барилгын засвар хийх зэрэг төслүүдийг хэрэгжүүллээ.
«Тогтвортой амьжиргаа» төслийн хяналт шинжилгээ, үнэлгээг иргэдийн оролцоотой хийж байгаа нь төслийн чанар үр дүнг ихээхэн нэмэгдүүлж байна. 2011 онд ОНС-ийн хүрээнд хэрэгжсэн 22 төсөл дээр 56 иргэн хянагчаар, 58 иргэн үнэлээчээр, БМААЭУ бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд хэрэгжсэн 56 төсөл дээр 145 иргэн хянагчаар, 140 иргэн үнэлээчээр сайн дурын үндсэн дээр ажиллаж, төслийн хэрэгжилтийн явцад болон хэрэгжсэний дараах байдалд хяналт, үнэлгээ хийн ажилласан.