Дэлхийд архины асуудлаа тодорхой шийдэлтэй, жишиг байдлаар шийдэж ирсэн Польш орны хувьд1996 оноос Атлантис хөтөлбөрийг боловсруулан улс орны хэмжээнд хэрэгжүүлж иржээ. Тус улсын хувьд архины асуудалтай төрийн бодлогын хэмжээнд тэмцдэг төдийгүй Парламент, Засгийн газартай шууд тулж ажилладаг Архидан согтуурахаас сэргийлэх агентлагтай аж.
Архидан согтуурахаас сэргийлэх төрийн агентлаг нь согтууруулах ундаа худалдах, борлуулах, үйлчлэх тусгай зөвшөөрөл болон согтууруулах ундааны онцгой татвараас олсон орлогоор архидан согтуурахаас сэргийлэх хяналт тавих үйл ажиллагааг явуулдаг. Түүнчлэн хөтөлбөр боловсруулах, хөтөлбөрийн үйл ажиллагааг хангах, хэрэгжилтэд хяналт тавих, хуулийн орчинг боловсронгуй болгоход нөлөөлөх, орон нутгийн засаг захиргааны нэгжүүдтэй хамтран ажиллахад үйл ажиллагаа нь чиглэгдэг. Харин төрийн бус байгууллагуудын хувьд ч архины асуудал дээр голлох үүрэгтэй оролцож нийгмийн сэтгэл зүйд чиглэсэн ажлуудыг хийдэг юм байна.
“Архигүй Монгол хүн” дэд хөтөлбөрийн хүрээнд Польш улсад туршлага судалсан төрийн бус байгууллагынханы хувьд Монголчуудынхаа онцлогт тохирсон дэд хөтөлбөр боловсруулах ажилдаа ороод байна.