Чөлөөт бөхийн “Дэлхийн цом” Монголд болно

Хуучирсан мэдээ: 2012.03.14-нд нийтлэгдсэн

Чөлөөт бөхийн “Дэлхийн цом” Монголд болно

ФИЛА-гаас 2013-2015 онуудад явуулах насанд хүрэгчид, залуучууд, өсвөр үеийн дэлхийн болон тивийн аварга шалгаруулах тэмцээн, тивийн тоглолт, Дэлхийн цомын төлөө тэмцээнүүдийн хуваарийг тодруулсаар байна. Насанд хүрэгчдийн ДАШТ-ийг 2013 онд Унгарын Будапештад, 2014 онд Узбестаны Ташкент хотод зохион байгуулах болжээ. Харин Ази тивийн насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээнийг 2013 онд Энэтхэгийн Нью-Делид, Азийн наадмыг 2014 онд БНСУ-ын Инчонд, оюутны ДАШТ-ийг 2014 онд Унгарын Печ хотод тус тус зохион байгуулахаар тогтов. Манай улсын хувьд 2013 оны гуравдугаар сарын 2-3-ны өдрүүдэд эмэгтэй чөлөөт бөхийн Дэлхийн цом, долдугаар сарын 25-28-нд өсвөрийн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохиох юм байна. Харин 2016 онд Бразил улсын Рио де Жанейро хотод болох Зуны олимпийн наадамд оролцох эрхийг олгох эхний тэмцээн болох ДАШТ-ий тов одоогоор гараагүй байгаа аж.
“Спортын шуудан” сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж