“Дуслыг хэмнэе, дуусахаас сэргийлье” уриан дор “Ариусаж буй Туул” арга хэмжээ Дэлхийн усны өдрөөр буюу энэ сарын 24-ны өдөр зохион байгуулахаар болжээ. Энэ өдөр шийдвэр гаргагчдын анхаарлын төвд усыг оруулах, хамгаалахад чиглэсэн бодлогыг боловсруулахад нөлөөлөх, олон нийтэд усны үнэ цэнийг ойлгуулах зоилготой аж. Үйл ажиллагааны хүрээнд таван мянга гаруй иргэн Зайсангийн гүүрнээс Засгийн газрын ордон хүртэл Туулын усыг гар дамжуулан өртөөлүүлж төрийн удирдлагуудад хүргэх ажээ. Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, “Монголын ногоон суваг” ТТБ хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Туулаас аравнайлж авсан усаа Ерөнхий сайд С.Батболд, БОАЖ сайд Д.Цогтбаатар, Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр нарт ёсчлон гардуулах юм байна. Мөн дугуйн спортын 15 тамирчин, есөн мотоцикл, 10 спорт машин оролцсон бөмбөгт парад зохион байгуулахаар төлөвлөжээ.
Д.Жаргалсүрэн