НОБГ-аас анхааруулж байна

Хуучирсан мэдээ: 2012.03.14-нд нийтлэгдсэн

НОБГ-аас анхааруулж байна

Цаг агаар дулаарч, гал түймрийн дуудлага харьцангуй бага байгаа ч гэр хорооллын амины орон сууц, байшин шатсан гэх дуудлага багасахгүй байгаа ажээ. Гал гарч буй гол шалтгаан нөхцөл нь яндангийн цоонолт, цахилгааны хэт ачаалал, цахилган угсралт, ашиглалтын буруутай үйл ажиллагаанаас болж байгаа ажээ. Иймд амины орон сууцны байшингийн дотор талын засалд шатамхай материал аль болох ашиглахгүй байхыг зөвлөж байна. Тодруулбал лампиран материалаар тааз хийхгүй байх, пийшингийн яндан, дээврийн хэсгээр шатдаггүй материалаар хаалт хийж хамгаалах хэрэгтэй ажээ. Мөн гэртээ хялбар шатдаг бензин, керосин, лак, будаг зэргийг хадгалахгүй байх, цахилгаан хэрэгслийн ачаалыг тохируулах , тогноос нь заавал салгаж галын аюулгүй байдлыг хангахыг НОБГ-аас анхааруулж байна.

                        Д.Жаргалсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж