Монголын хөлбөмбөгийн холбооны супер цомын тэмцээнд түрүүлсэн “Эрчим” клуб Азийн хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгчийн цомд оролцох эрхтэй болсон билээ. Тэгвэл тус тэмцээний сугалаа гарч “Эрчим” клуб “А” хэсэгт Пакистан, Бангладеш, Тайванийн клубуудтэй нэг дор багтжээ. Тус клубынхэн тэмцээн болтол багтаа багагүй өөрчлөлт хийх гэнэ. Хөлбөмбөгийн буурай хөгжилтэй орнуудын клубуудын дунд зохион байгуулдаг уг тэмцээн ирэх зургадугаар сард болох юм.
Манай улсаас энэхүү тэмцээнд оролцож буй анхны баг нь “Эрчим” болж байна.
“Спортын шуудан” сонин