Хүний биеийн хэсгүүд хонгилоос олджээ

Хуучирсан мэдээ: 2012.03.14-нд нийтлэгдсэн

Хүний биеийн хэсгүүд хонгилоос олджээ

Германы Кологне Их Сургуулийн анатомийн сургуулийн хонгилоос хүний болон амьтны биеийн зуу гаруй хэсгүүд олдсон тухай The Guardian нийтэллээ.

Магадгүй биеийн эдгээр хэсгүүд хаягдаад удаж байгаа бөгөөд одоо сургуулийг цагдаа нар шалгаж байгаа юм. Энэ шуугиан тарьсан явдал нь Германы шинжлэх ухааны салбарыг цочроогоод байна. Тэр тусмаа анатомийн сургуулийн захирлын амьгүй болсон бие өнгөрсөн сард олдсон ажээ.

Зарим хүмүүс өөрсдийн биеийн хэсгийг шинжлэх ухаанд зориулан хандивладаг хэдий ч сургуулийн хонгилоос олдсон хүний биеийн хэсгүүд хэт олон байсан гэнэ. Сургуулийн захиргаа архиваа шүүж, хэргийг тодруулахыг хичээж байна. Эрүүл ахуйн болон галын мэргэжилтнүүд хонгилын энэ өрөөг сүүлийн арав магадгүй түүнээс өмнөөс ашиглахаа больсон гэж үзжээ.

Их Сургуулийн ректор энэ хонгил дахь зүйлсийг үнэхээрийн байж боломгүй юм гээд энэ нь их сургуулийг ихэд цочирдууллаа гэж хэлсэн аж. Шалгалт хийж байгаа комисс ажлаа үргэлжлүүлж байгаа бөгөөд олон нийтийн прокурорын газар хонгилд ямар нэгэн гэмт хэргийн ул мөр байгаагүй гэж мэдэгдлээ.

Н.Тунгалаг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж