Цаашилбал “Гранд” сэтгүүлийн энэ дугаарт дээдсийн хүүхнүүдийн төрөх ханшийг тодорхойлж буй эгч дүүс, “Блю скай” хэмээх тансаг харшийн дор Монголын урлагийн одод, хөрөнгөлөг бизнесмэнүүдийг багтаасан нууцлаг хөрөнгөтөн, шинэхэн танил Б.Батхүү, 3-р сарын 6-ны үдэш UB Palace-ын дээвэр дор Монголын дээдсийг цуглуулсан “Никитон” Бачкагийн тоглолтын сонин содон зочид, тоглолтын сонин хачин, даймонд өнгөө нэгтгэсэн бүсгүйчүүдийн клубийн нээлт, луу жилийн сар шинэ хийгээд Дүнжингаравын хурдын хамгийн хээнцэр гоёлын эзэд, Монголын хамгийн хөрөнгөлөг түшээд гээд олон сонирхолтой мэдээллүүдийг фото зургийн хамт нийтлүүлжээ.
Хүчирхэг хүүхнүүдийг магтан алдаршуулахдаа ямагт дуртай тус сэтгүүл “Гранд лэди” буландаа “Grand lady-2011” ёслолын ажиллагаанд нэр дэвшигч салбар салбарын шилдэг бүсгүйчүүдээс авахуулаад Английн хамгийн хүчирхэг хатан хаан Викториягийн намтар түүх, 21-р зууны дуурийн манлай дуучин, Ардын жүжигчин Х.Уртнасангийн чин сэтгэлийн ярилцлагыг багтаасан бол хийж бүтээсэн юмтай, хэлж ярих үгтэй, давтагдашгүй дотоод ертөнцтэй “томчууд” уригддаг “Гранд би” буланд Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д.Зоригт илэн далангүй яриа өрнүүлжээ. Энэ бүхнийг дэлгэрэнгүй уншихыг хүсвэл та “Гранд” сэтгүүлээ худалдан аваарай. Нэмж дуулгахад тус сэтгүүлийн захиалга орон даяар явагдаж байгаа юм байна.