В.Путин эх орны машин хөлөглөдөг

Хуучирсан мэдээ: 2012.03.14-нд нийтлэгдсэн

В.Путин эх орны машин хөлөглөдөг

ОХУ-ын өнөөгийн Ерөнхий сайд, тун удахгүй Кремлийн ордонд Ерөнхийлөгчийн зөөлөн сэнтийдээ эргэн очих гэж буй Владимир Путин эх орондоо үйлдвэрлэсэн машин хөлөглөдөг гэнэ. Түүнчлэн түүнд 1960 оны ГАЗ М21, 1965 оны ГАЗ М-21Р, 2009 оны Лада 21214 болон 1987 оны “Скиф” чиргүүл байдаг гэнэ. В.Путины анхны машин нь Запорожец байсан бөгөөд түүнийгээ дээхнэ үед худалдсан ажээ.

Харин сонгуульд нэр дэвшиж байсан Геннадий Зюганов болон Михаил Прохоров нар огт хувийн машингүй, Геннадий Зюгановын эхнэрт ч мөн машин байдаггүй гэнэ. Ноён Жириновский ердөө ганц машинтай нь 1960 оны ГАЗ 21-И юм. Харин эхнэр нь Mercedes S 350 маркийн машинтай аж.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж