Гачууртын иргэд шүдний өвчлөлд өртөхгүй боллоо

Хуучирсан мэдээ: 2012.03.14-нд нийтлэгдсэн

Гачууртын иргэд шүдний өвчлөлд өртөхгүй боллоо

Шүд эрүүл бол бие эрүүл. Нийгмийн эрүүл мэндийн баталгаа болсон эмнэлэгийн түргэн тусламжийг иргэдэд ойртуулах нь төрийн захиргааны байгууллагын өмнө тулгамдаж байгаа томоохон асуудлын нэг юм. Тэр тусмаа хотоос зайдуу алслагдсан хороодын оршин суугчид эмнэлэгийн үйлчилгээг авахаар цаг алдаж өвчинөө хүндрүүлдэг гэмтэй. Харин Баянзүрх дүүргийн Засаг дарга Б.Батзоригийн санаачилгаар тус дүүргийн Гачуурт тосгоны иргэд амны хөндийн өвчлөлөөс айх аюулгүй болж байгаа юм. Учир нь тосгоны хүн эмнэлэгийн байранд шүдний кабинетийг нээжээ. Иргэдийн хүсэл биелэлээ олж  тус хорооны иргэдийн хурлын төлөөлөгчдийн дэмжлэгтэйгээр 20 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар байгуулсан тус шүдний кабинэт нь ажлын өдрүүдэд 8-17 цагийн хооронд үзлэг эмчилгээ хийх аж. 

Гачуурт  тосгон 2100 өрхийн 6778 хүн амтай. Иргэдийн 40 хувь амжиргааны доод түвшинд амьдардаг. Тосгоны хүн эмнэлэг 15 хүний ортой, шээсний шинжилгээ, ЭХО, уламжлалт эмчилгээ зэрэг цөөн тооны эмнэлэгийн үйлчилгээг үзүүлдэг байсан бол одоо тэнд шүдний иж бүрэн хэрэгслээр тоноглогдсон кабинет иргэдэд үүд хаалагаа нээлээ. 

Тус кабинетийн эмч сувилагч нар сургуулийн насны хүүхдүүдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахаас ажлаа эхэлж байгаагаа дүүргийн Засаг даргад танилцуулж байлаа.

Монгол улсын хэмжээнд хүн амын 98 хувь нь амны хөндийн өвчлөлтэй байдаг гэсэн судалгаа байдаг. Харин Баянзүрх дүүргийн хэмжээнд амны хөндийн өвчлөл насанд хүрэгчдийн дунд  нийт өвчлөлийн  16 хувийг бол  0-16 насны хүүхдийн өвчлөл нь  56 хувийг эзэлдэг аж. Амны хөндийн өвчлөлийг бага наснаас нь эрүүлжүүлэхгүй бол хоолойны ангина,  Шүдний өвчлөлийг даамжруулвал  цаашлаад бүх суурь өвчний эх үндэс болдог байна.

Нээлтийн ажиллагаанд дүүргийн Засаг дарга Б.Батзориг, засаг даргын зөвлөх Н.Алтансүх, дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн дарга Б.Пунцаг нар  нар оролцож ёслолын туузыг хайчиллаа. 

Чимээгүй байж байгаад хү­мүүсийн эрүүл мэндийг тэр чигээр нь муутгадаг, бусад өвчлөлийг үүсгэж,  архаг­шуулдаг эмгэг нь шүдний өвчин байдаг. Хүнийг  үхүүлдэггүй мөртлөө эрүүл байлгадагүй, дархлаа биеийн бүх эд эрхтнийг  сулруулдаг, тэгээд  эмчлүүлэхээр өртөг нь өндөртэй ийм эмгэг дээр анхаарал тавих уу гэдэг нь  төр засаг хийгээд яамны бодлогын асуудал болоод байгаа юм.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж