Монголын геологийн мэргэжлийн холбоодоос “Геологи хайгуул 2012” чуулга уулзалтыг энэ сарын 29-31-нд зохион байгуулахаар болжээ. Чуулга уулзалт нь Монголын геологийн салбарын хөгжлийг цаашид хэрхэн авч явах, тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд орших гэнэ. Энэ тухай Монголын үйлдвэрлэлийн геологи ерөнхийлөгч Б.Бат-Эрдэнэ, Геологийн холбооны ерөнхийлөгч н.Мөнхбат, Гүйцэтгэх захирал н.Болд-Эрдэнэ, Ашигт малтмалын газрын Эрдэс баялгийн судалгааны тасгийн дарга Ц.Отгон-баярт сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. “Геологи хайгуул 2012” чуулган нь хоёр өдөр үргэлжлэнэ. Эхний өдөр уламжлал ёсоор Монгол Улсын хэмжээнд сүүлийн үед хийгдсэн геологийн судалгааны ажлын илтгэлүүдийг тавина. Мөн Оюутолгойн ордын геологи ашигт малтмалын зүй тогтлыг шинжлэх ухааны талаас судалсан зургаан илтгэл тавигдах ажээ.
Хоёрдахь өдөр өнгөрсөн 2011 онд аж ахуйн нэгж, хувь хүмүүс хийсэн геологийн ажлаа тайлагнах ажээ. Мөн Япон улсаас ашигт малтмалын чиглэлээр докторын зэрэг эзэмшсэн мэргэжилтэн ирж лекц уншихаар төлөвлөжээ. Чуулганы сүүлийн өдөр “Нүүрсний ордны геологи ба эрэл хайгуул хийх аргачлал” хэмээх сургалт зохион байгуулагдаж, сертификат олгоно хэмээн мэдэглээ.
Чуулга уулзалтын үеэр оны шилдэг хайгуулын баг шалгаруулах, шинээр “Монгол улсын алдарт геологич” хэмээх цол өргөмжлөлийг гардуулах ёслол болох аж.
Д.Жаргалсүрэн