Салман Рушди нутагтаа очно

Хуучирсан мэдээ: 2012.03.14-нд нийтлэгдсэн

Салман Рушди нутагтаа очно

Нэрт зохиолч Салман Рушди энэ долоо хоногт төрөлх нутаг Энэтхэгт очихоор болжээ. Тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сард эх орондоо ирж, утга зохиолын наадамд оролцох гэж байсан ч түүний айлчлалыг эсэргүүцсэн лалын шашинтнуудын эсэргүүцлийн хөдөлгөөний улмаас ирж чадаагүй билээ. Харин энэ удаа тэрбээр Шинэ Дели хотноо болох “India Today” группийн зохион байгуулж буй “Ардчиллын яруу найраг” нэртэй арга хэмжээнд оролцон үг хэлэх юм.

Британид амьдардаг Салман Рушди “Сатаны шүлгүүд” романаа 1988 онд бичсэн бөгөөд тэр цагаас хойш лалын шашинтнуудын заналт дайсан болсон. Энэ романд исламыг гутаан доромжилсон хэмээн лалын шашинтнууд үздэг юм. Лалын шашинтнуудын хүчтэй эсэргүүцлийн улмаас Энэгхэгт уг номыг хориглосон гэдэг.

Салман Рушди “Шөнө дундын хүүхдүүд” романаараа нэр хүндтэй “Booker”-ын шагналыг хүртэн өрнөдийн утга зохиолд алдартай болсон юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж